Нийслэл, дүүргүүдийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүн хуралдлаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг зургадугаар сарын 9-нд зохион байгуулахаар товлосон. Сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагууд нийслэл, дүүргүүдийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнтэй санал солилцож, уулзлаа. Нийслэлийн хэмжээнд 457 хэсгийн хороонд 3793 төрийн алба хаагч ажиллахаар томилогдоод байна.


















