Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтэн байна.
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтэн байна.
Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, төлгө тавих, борь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн бөгөөд идээ ундаа элбэг олдоно хэмээжээ.
Оросын экологичид буруутгаж байгаа шиг "хоёр талын үнэлгээгүй ажлыг эхлүүлсэн", Оросын талд "заавал мэдэгдэх байсан" эсэх асуултын хариулт одоогоор үгүй, түүнчлэн ОХУ-ын Байгаль орчны яам болон Гадаад хэргийн яам, ЮНЕСКО өргөдөл, эсэргүүцэлд ямар хариулт өгөх нь ч одоогоор тодорхойгүй байна.
Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан ХААН Банк дараах нэр бүхий картаар худалдаа үйлчилгээний зарим байгууллагаар үйлчлүүлж, хөнгөлөлт эдлэх боломжийг олгож байна. Эрхэм харилцагч та 3-р сарын 5-8-ны өдрүүдэд ХААН Банкны картаараа* худалдаа үйлчилгээний дараах байгууллагуудад 20-38% хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлээрэй.
Уулзалтад Сангийн сайд Б.Жавхлан, Монголбанкны удирдлагууд, арилжааны 12 банкны захирал, банк, санхүүгийн салбарын төрийн болон төрийн бус зарим байгууллагын төлөөлөл нийт 30 гаруй хүн оролцов.
Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Жаргалантын-Адаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 229 км-т, сумын төвөөс зүүн зүгт 35 км-т/ 03.03-ны өдөр малчин, 43 настай эрэгтэй малын эрэлд яваад сураггүй болжээ.
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн транзит нислэг өнөөдөр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд 19:00 цагт газардах хуваарьтай байна.
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь долоо хоногийн турш 24 цагаар ажиллаж байгаа. Тэгвэл өчигдөр буюу гуравдугаар сарын 3-нд иргэдээс нийт 399 дуудлага ирсэн бөгөөд 390 буюу 97.7 хувьд нь үйлчилгээ үзүүлсэн байна.
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан тушаал гарган Шуурхай штабын ажиллах түр журмыг шинэчлэн баталлаа. Улсын онцгой комиссын дарга бодлого, стратегийн удирдлагаар хангах бөгөөд өдөр тутмын ажлыг Штабын дарга хариуцна.
Тусгаарлалтад байгаа иргэдээс халдвар илэрч байгаа. 30 гаруй байранд иргэдийг тусгаарлаж байна. Нийслэлийн 17 байршилд хамгаалалт авч, ажиглалт тандалтын судалгаа хийж байгаа.
Өдрөөс өдөрт коронавирусийн халдвар нэмэгдэж байна. Иргэд, тээвэрлэгч, бизнес эрхлэгч санхүүгийн хүнд бэрхшээлтэй тулгарч байгаа. 2020 оны хоёрдугаар сараас эхлэн Хот хоорондын зорчиг тээврийн үйл ажиллагаа УОК-ын шийдвэрээр хязгаарласан.
-Өнөөдрийн байдлаар коронавирусийн эсрэг вакцинд 13200 гаруй хүн хамрагдлаа. Тодруулбал, эрүүл мэндийн байгууллагын ажилтан, коронавирусийн хариу арга хэмжээнд оролцож байгаа багийн гишүүд, бусад салбарын хүмүүсийг хамруулсан.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 19507 хүнд шинжилгээ хийснээс 44 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 3076 боллоо.
Сонгинохайрхан дүүргийн 67 дугаар сургууль дээр өглөө 09.00 цагт очиход иргэд уртаас урт дараалал үүсгэсэн байлаа. Сургуулийн гаднах хашааны үүдэнд цаг авсан, аваагүй гэх цагдаа иргэн хоорондын маргаан нэг ширүүсч нөгөө намдаж байв.
Тэтгэврийн Ууган Сан ТББ програм хангамжийн чиглэлээр ажилладаг компаниудыг тендерийн сонгон шалгаруулалтад урьж байна.
Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 22 дугаар тушаалаар УОК-ын Шуурхай штабыг шинэчлэн байгууллаа.
Баттулгын Баасанцогт гэж өмгөөлөгчийг бүгд мэддэг болсон. Шүүгч нартай наргисан. Дараа нь алга болсон. Олдсон. Тэгвэл түүнээс маш ноцтой баримт олджээ. Томоохон гэмт хэргүүдийн хувь заяатай холбоотой гэж болох төлөвлөгөөнүүд гарч ирсэн байна.
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн эрдэмтэд "Ковид-19" халдварыг шүлснээс илрүүлэх шинэ оношлуур бүтээж, хэрэглээнд нэвтрүүлэхэд бэлэн болжээ. Эрдэмтдийн багийн төлөөллийг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан хүлээн авч уулзлаа.
Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх төсөлд иргэдийн саналыг жил бүрийн тавдугаар сард багтаан цаасан хэлбэрээр авдаг байсан бол 2018 оноос Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Азийн сан, Нийслэлийн мэдээллийн технологийн газартай хамтран ухаалаг утасны SmartUB аппликейшнийг ашиглан цахим хэлбэрээр иргэдээс санал авдаг болсон билээ.
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зарим газраар цас орж, говь, тал хээрийн нутгаар салхи шуургатай байна.