Вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө
Шадар сайд УОК, НОК-ийн удирдлагуудтай цаг үеийн тулгамдсан асуудлыг хэлэлцжээ. Хөдөө орон нутаг руу зорьж буй иргэдийн ПСР-ын шинжилгээг ачаалал үүсгэлгүй түргэн шуурхай авах, сорьцын хариуг 24 цагаас хэтрүүлэлгүй гаргах, вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлэх, Шуурхай штабын үйл ажиллагааг хурдтай, зохион байгуулалттай болгох зэрэг хэд хэдэн чиглэлээр шуурхай чиглэл өгч, шууд хэрэгжүүлж эхлэхийг үүрэг болголоо.

















