Б.Баатархүү: Хөдөлгөөний хязгаарлалтын дэглэм зөрчсөн нийт 28 иргэнийг олж тогтоолоо
Хөдөлгөөний хязгаарлалтын дэглэм зөрчсөн нийт 28 иргэнийг илрүүлсэн. Улаанбаатар хотоос Ховд аймаг руу хүнс тээвэр ачиж явсан автомашинд Говь-Алтай аймгийн нэр бүхий иргэн хүнс тээвэр бус Ховд аймагт оршин суух зөвшөөрөлтэй 10 иргэн, Говь-Алтай аймагт оршин суух нэг иргэнийг тээвэрлэж явсныг илрүүлэн шалгаж байна. Хэнтий аймагт хоёр иргэн, Дундговь аймгийн Даланжаргал сумын постоор энэ сарын 15-16-нд шилжих шөнө автомашинд дөрвөн иргэн сууж нэвтрэх гэснийг нь саатууллаа. Хэнтий аймагт 4, Увс аймагт 2 зэрэг нийт 28 иргэн бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хөл хорио тогтоосон үед хүнс тээврийн машинд нууцаар явж байгаад тогтоогдлоо.


















