Эрүүл мэндийн сайд Дорнод аймгийн БОЭТ-д ажиллалаа
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, ЭМЯ-ны эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Нарантуяа болон бусад албаныхан Дорнод аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв болон өрхийн эмнэлгүүдэд ажиллалаа. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Төвлөрсөн ариутгалын тасгийн барилгын их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлтийг хүлээлгэн өгч, эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудтай уулзлаа.

















