Д.Нямхүү: Нэг хүний шинжилгээнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 314 боллоо
ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 1823 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 1822 хүнд коронавирус илрээгүй. Харин нэг хүнд илэрлээ. Тухайн иргэн нь энэ сарын 04-нд Нурсултан-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 19 настай эмэгтэй байна.


















