Британи чинээлэг хүмүүсийн татварыг нэмнэ
Британийн эрх баригч Консерватив нам татварын хэмжээ бага байх ёстой гэж үздэг ч цар тахлын үед төсвийн зардал ихэсч, орлого буурсан тул зарим төрлийн татварыг нэмэхээс аргагүйд хүрсэн гэнэ.
Британийн эрх баригч Консерватив нам татварын хэмжээ бага байх ёстой гэж үздэг ч цар тахлын үед төсвийн зардал ихэсч, орлого буурсан тул зарим төрлийн татварыг нэмэхээс аргагүйд хүрсэн гэнэ.
Дорноговь аймагт эдийн засаг, нийгмийн үндэсний хэмжээний бүтээн байгуулалтууд амжилттай хэрэгжиж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд БХБ-ын сайд Б.Мөнхбаатар, УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин болон тус яамны газар, хэлтсийн дарга нарын ажлын хэсэг Дорноговь аймгийн Сайншанд, Замын-Үүд сумдад ажиллалаа.
Төрд ажиллахаар шийдсэн хэн боловч эх орныхоо түүх, эх хэл, бичиг соёлын уламжлал, нийгэм, эдийн засаг, хуулийн өргөн хүрээний мэдлэгтэй, аливаа асуудалд шударга хандаж ёс зүй, сахилга хариуцлагатай байх нь чухал билээ.
Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Б.Мөнх-Оргил, “Хөгжлийн шийдэл” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Хишигсүрэн нар өнөөдөр Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 08 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Шишхэд, Хэнтий нурууны баруун хажуугийн Туул, Тэрэлж, Хараа, Ерөө, Сэлбэ, Сөгнөгөр, зүүн хажуугийн Хурх, Онон, Хэрлэн, Улз, Хангай нуруунаас усжих Чулуут голын эх болон Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-45 см нэмэгдэж, Бэлтэс, Үүр, Хэрлэн, Улз, Хархираа, Чигж зэрэг голууд үерийн түвшинг 5-45 см, Балж, Онон, Ховд гол Мянгад сум орчимд үерийн аюултай түвшинг 5-35 см тус тус даван хүчтэй үерлэж байна.
Улсын Их Хурал 2020 оны ээлжит бус чуулганы наймдугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаараа Сонгуулийн ерөнхий хорооны даргаар Пүрвээгийн Дэлгэрнаранг, нарийн бичгийн даргаар Даваанямын Даваа-Очирыг, гишүүнээр Жамсрангийн Болд, Эрдэнийн Түвшинжаргал нарыг томилсон тогтоолыг баталсан билээ. Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд заасны дагуу УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос өнөөдөр /2020.08.31/ Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийн тангараг өргөх ёслолын ажиллагааг зохион байгууллаа.
Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу наймдугаар сард нийт 17 удаагийн нислэг үйлдэж, гадаадад байгаа иргэдээ татан авахаар төлөвлөсөн. Энэ дагуу АНУ-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр буюу 08 дугаар сарын 30-ны 23:52 цагт Улаанбаатараас хөөрсөн.
Улсын онцгой комиссын хурлын шийдвэрээр гадаад улс орнуудаас тусгай үүргийн онгоцоор ирсэн зорчигчдыг тусгаарлах байр руу тээвэрлэх үйл ажиллагааг Автотээврийн үндэсний төвөөс гэрээт аж ахуй нэгжүүдтэй хамтран зохион байгуулж байгаа билээ. Энэ сарын 21-ний өдрийн байдлаар гэрээтэй тээвэрлэгч аж ахуйн нэгж байгууллагуудын нийт 400 гаруй тээврийн хэрэгслээр зорчигчдыг тээвэрлэсэн байна.
Тээврийн цагдаагийн албанаас алба хаагчдынхаа гэр бүлдээ цаг зав зарцуулах боломжийг эрэлхийлж зургаан хоногийн цалинтай чөлөөтэй амралтад ээлжлэн явуулж эхэлжээ. Энэ нь төсвийн хөрөнгөөр тансаг зэрэглэлийн амралтад явуулах ойлголт огт биш. Тус албаны ногоо тарих зориулалтаар эзэмшдэг 7 га газарт жижигхэн байшин бий. Энэ байшинд зургаа хоног тутамд алба хаагчид гэр бүлийн хамтаар ээлжлэн очиж амарч байна.
Японд олон нийтийн дунд судалгаа явуулахад тус улсын иргэдийн ихэнх нь Батлан хамгаалахын сайд асан Сигэру Исибаг ерөнхий сайд болох нь зүйтэй гэж үзэж байгаа бол сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга ерөнхий сайд болохуйц хүмүүсийн жагсаалтад хоёрт бичигджээ.
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийг зуны хуваарьт шилжүүлж, зургаадугаар сарын 1-нээс 08:00 цагаас эхэлж, 17:00 цагт дуусдаг байхаар зохицуулалт хийсэн. Харин маргааш буюу есдүгээр сарын 1-нээс 09:00-18:00 цагийн хуваарьт орох гэж байна.
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, төвлөрөлийг сааруулах, чадавхжуулах ажлын хүрээнд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон ЭМЯ-ны холбогдох албаныхан, УИХ-ын гишүүн Ц.Сандагсүрэн, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нарын хамт өнгөрсөн амралтын өдрүүдэд Нийслэлийн Багануур дүүргийн эрүүл мэндийн байгууллагад ажиллалаа.
ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Нийтийн хэв журам хамгаалах газрын ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч Г.Гүррагчаатай “Хичээл эхэллээ” арга хэмжээний талаар ярилцлаа.
Навальныйг эмчилж буй Берлин хотын Шарите эмнэлгийн эмч нар сэтгүүлчидтэй харилцахгүй, зөвхөн Навальныйн эхнэр Юлия зөвшөөрсөн тохиолдолд мэдээллийг богино, хэвлэлийн мэдээ хэлбэрээр өгч байгаа аж.
Өнөөдрийн байдлаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар он дамжин болон шинээр хэрэгжиж байгаа 140 ерөнхий боловсролын сургуулийн ийн барилга, өргөтгөлийн ажил явагдаж байна. Мөн цэцэрлэгийн 171 барилгын ажил үргэлжилж байгаа бөгөөд энэ ондоо багтааж нэмж 31 цэцэрлэг, 41 цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Сэхээн амьдруулах тасагт хүнд өвчинтэй 18 хүн эмчлүүлж байгаагаас зургаа нь уушгины хиймэл амьсгалын аппарат залгуулжээ.
Ерөнхийлөгч олон хүүхэд төрүүлж өсгөсөн ээжүүдэд “Эхийн алдар” одонг гардуулж байгаа. Энэ удаад нийслэлийн Хан-Уул, Налайх, Багануур, Багахангай дүүргийн 838 ээжид “Эхийн алдар” одон гардууллаа. Эхийн алдар нэгдүгээр одонт, зургаан хүүхдийн ээж Э.Өлзийчимэгтэй ярилцлаа.
Одоо Сахалин мужид 85 цахилгаан машин байдаг бөгөөд эдгээр машин эзэмшигчдэд зориулж авто тээврийн хэрэгслийн татварыг 50 хувиар бууруулжээ.
ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 678 хүнд шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй.
Хүнсний бүтээгдэхүүн, эм бэлдмэлийн чанарын эрүүл ахуйн хяналтын газрын тэргүүн Стивен Хан вакциныг бүртгэх тогтсон журмыг дагахгүйгээр, туршилт дуусахаас өмнө вакциныг бүртгэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн бөгөөд гэхдээ энэ нь Трампын таалалд нийцүүлэх гэсэн үг биш хэмээн онцолжээ.