"Мобиком" корпораци хэрэглэгчдийг хохироосон уу?
11:00 цагт: “Мобиком” компанийн хэрэглэгчдийн эрх ашиг зөрчигдөж байгаа талаар Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Г.Хонгор хэвлэлийн хурал хийнэ. Утас: 99110995, 80826969
11:00 цагт: “Мобиком” компанийн хэрэглэгчдийн эрх ашиг зөрчигдөж байгаа талаар Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Г.Хонгор хэвлэлийн хурал хийнэ. Утас: 99110995, 80826969
Гэвч Монголын хууль, шүүхийн байгууллага авлигын “тул”-нуудыг шийтгээд эхлэхээр “Улс төрийн хэлмэгдүүлэлт”, “Улс төрийн хэрэг” гэх нэр томъёо, өнгөлөн далдалж, гэм буруугаа хаацайлж, нийгмийг сэнхрүүлэх оролдлого “тул” бүрийн зүгээс гарав. Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэнээ улстөржүүлж буй нь хэн бүхэнд ил байгаа юм.
Өнгөрсөн долоо хоногт 6 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэсэн бөгөөд эдгээрээс 2 нь гомдолд ашиг сонирхлын зөрчил тогтоогдоогүй, харьяаллын дагуу 3 гомдлыг шилжүүлж, 1 гомдолд хариу өгч буцаасан байна. Одоогоор 27 гомдол шалгагдаж байна.
Дэлхий дахинд нүүрлээд байгаа цар тахалтай холбоотойгоор арилжааны банкууд ч мөн эдийн засгийн амаргүй орчинд үйл ажиллагаа явуулж байгаа боловч 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр олон нийтэд мэдээллэгдсэн арилжааны томоохон 2 банкинд эрсдэл үүссэн гэх мэдээлэл нь бодит байдалд нийцээгүй болохыг мэдэгдье.
Өнөөдөр аргын тооллын 2020 оны наймдугаар сарын 20. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн намрын тэргүүн хөх бичин сарын Билгийн тооллын 1. Бархасвадь гараг. Бага морь одтой, зургаан цагаан мэнгэтэй хөхөгчин хонь өдөр.
Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатар Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар нийслэл хотод хэрэгжиж буй зарим сургууль, цэцэрлэгийн барилгын ажилтай танилцлаа.
Хойд Солонгосын зэвсэглэлд 60 хүртэлх тооны цөмийн бөмбөг, 5000 тонн химийн зэвсэг байдаг талаар АНУ-ын цэргийн тайланд дурдсан гэж Daily Mail мэдээллээ.
2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 09 цаг 00 минутад зарлагдсан гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.Дамба-Очирыг улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Дамба-Очирт нийтийн албанд томилогдох эрхийг 6 жил хүртэлх хугацаагаар хасаж, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Үндсэн хуулийн 6.2 дахь заалттай холбоотой хэлэлцүүлэг болж байна
Ирэх аравдугаар сард орон нутгийн сонгууль улс орон даяар зохион байгуулагдахаар товлогдсон. Монгол Улсын аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хуулинд заасны дагуу улс төрийн нам эвсэл НИТХ-ын 2020 оны нийслэл дүүргийн ИТХ-ын сонгуульд оролцохоо илэрхийлж буй. Энэ дагуу нийслэлийн Сонгуулийн хороо хуралдаж, нам эвсэлээс ирсэн баримт бичгүүдийг нягталж, сонгуульд оролцох намуудыг бүртгэхээр тогтоол гаргажээ. НИТХ-ын 2020 оны сонгуульд бүртгэсэн тухай тогтоолыг өнөөдөр нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд гардуулав.
Куба улсад шинэ төрлийн коронавирусийн халдварын тохиолдол 3408 бүртгэгдсэнээс 88 хүн нас барж, 2794 хүн эдгэрчээ.
Нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмон, НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил, “Тавантолгой түлш” ХХК-ийн Борлуулалт, маркетингийн хэлтсийн дарга Д.Миняа нар өнөөдөр өвөлжилтийн бэлтгэлийн аяны талаар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн “Баянзүрх дүүргийн 26 хороо буюу “Дүнжингарав” худалдааны төвийн урд байрлах 16 давхар барилгаас утаа гарч байна гэх дуудлага өнөөдөр /2020.8.19/ 12.18 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн.
Беларусын Гродно хотын гүйцэтгэх хороо Ерөнхийлөгчид нэр дэвшсэн Светлана Тихановскаягийн штаб болон үйлдвэрчний эвлэлүүдийн зарим шаардлагуудыг биелүүлэхээр зөвшөөрчээ
Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх тухай” хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
Монгол улсын засгийн газрын 2020.08.19-ний өдрийн ээлжит хуралдаанаар Биеийн тамир, спортын улсын хорооны даргыг томиллоо.
Бид газрын тосны үйлдвэртэй болбол 1,2 тэрбум доллар монголдоо үлдэнэ. Улс орны эдийн засагт ач холбогдолтой. Дагаад долларын ханш унана. Өөрсдөө нэмүү өртөг шингээж бүтээгдэхүүн бий болгоно. Аюулгүй байдлаа хангана. Үе үеийн Засгийн газрын шүдний өвчин бол нефт, шатахууны үнэ байсан. Одоо ч байгаа.
“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” компанийн хувьд 2017 онд байгуулагдсан, 70 гаруй инженер, техникийн ажилтантай, нийт ажиллагсдын 50 гаруй хувь нь гадаадын орнуудад боловсрол эзэмшжээ. Компанийн хамт олонд Ерөнхий сайд У.Хүрэлсүх баяр хүргэж амжилт хүслээ. Тэрээр Засгийн газар эрчим хүч, газрын тос, эрүүл хүнснийхээ хэрэгцээг дотоодоос бүрэн хангаж, улмаар экспортлох зорилт тавьж байгааг хэлээд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийг бүх талаар дэмжихээ илэрхийлэв.
Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Тавантолгойн нүүрс тээвэрт гарч буй хүний эрх зөрчсөн асуудал хүнд суртал , тээврийн хөлс тарифын шударга бус байдлыг эсэргүүцсэн тээвэрчид өнөөдрөөс зам хааж эсэргүүцлээ илэрхийлж эхэлжээ. Өнөөдөр Тавантолгойн 14000 тээвэрчид нэгдэн Тавантолгойн уурхайгаас Цагаан хад чиглэсэн замын 3 дахь км-т зам хаасан байна.