Шүүх Л.Наранбаатарыг нэр дэвшигчээр бүртгэх шийдвэр гаргажээ
Өнөөдөр УДШ хуралдаж, эдийн засагч Л.Наранбаатарыг УИХ-ын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэх шийдвэр гаргажээ.
Өнөөдөр УДШ хуралдаж, эдийн засагч Л.Наранбаатарыг УИХ-ын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэх шийдвэр гаргажээ.
Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэж заасан байдаг тул жолооч нь бороотой үед замын зорчих хэсэгт тогтсон устай хэсгээр аль болох хурдаа хасч, зорчих хэсгийн хажуугийн явган хүний замаар яваа явган зорчигч руу тогтоол усыг санаатайгаар цацаж тэднийг айлгах цочоох, хувцас эд зүйлийг нь бохирдуулах зэргээр аюул, хохирол учруулахгүйгээр зорчих шаардлагатай
Харин мэргэжлийн сүмогийн манлай бөх, ёкозүна Хакүхо дөнгөж 14 дүгээр байрт бичигдэв. Арван хоногийн турш явагдсан санал асуулгад уншигч өдөр тутам саналаа өгч байснаараа онцлогтой.
НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийн нутагт дэвсгэрт байршилтай Улсын их хурлын 2020 оны сонгуулийн санал авах байруудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт шалгалтыг зохион байгууллаа.
Өнөөдрийн байдлаар тусгай үүргийн онгоцоор ирсэн 2274 иргэн тусгаарлах байранд байна. Маргааш буюу 2020 оны зургадугаар сарын 24-нд УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт явагдана. Тэгвэл тусгаарлах байранд байгаа эдгээр иргэн болон эмч эмнэлгийн ажилчид санал өгөх боломжгүй гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Дэлхий дахинаа COVID-19 халдвараар 9 сая хүн өвчилж, 473 мянган хүн эндсэн байна. Мөн 4.9 сая хүн эдгэрч 3.7 сая хүн энэ өвчний улмаас хэвтэн эмчлүүлж байгаа юм. Сүүлийн 24 цагт дэлхий дахинаа өвчний улмаас гурван мянга гаруй хүн амь насаа алджээ.
Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.06.23/ хийж байна. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцож мэдээлэл өгөв.
Увс аймгийн Завхан сумын Шарбулаг багийн “Нуурын бураа” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 25 км-т, аймгийн төвөөс зүүн урд зүгт 230 км-т/ 06.21-ний өдрөөс 06.22-ны шилжих шөнө хүчтэй аадар бороо орсны улмаас 6 айлын 20 тэмээ, 5 айлын 70 орчим бог мал осгож хорогджээ.
“Gol” сэтгүүлээс 2020 оны “Алтан бөмбөг” шагналд нэр дэвших хөлбөмбөгчдийн чансааг зарлажээ.
Зургадугаар сарын 22-ны өдөр ОХУ даяар "Нэхэн дурсах, эмгэнэн харуусах өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүллээ. Одоогоос 79 жилийн тэртээх энэ өдөр Аугаа их Эх орны дайн эхэлж байсан юм.
Энэ тухай дуудлагыг мөн өдрийн 23:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Баян сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, орон нутгийн иргэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2020.06.22-ны өдрийн 11:05 цагт тус багийн “Их наран” гэдэг газраас /сумын төвөөс зүүн урд зүгт 85 км-т, үерийн усанд осолдсон байдалтай/ цогцсыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Залуучууд саналаа өгнө гэснээс урд орой ажлаа тараад харих замдаа үеийн хэдэн нөхөдтэйгээ таарч, хэсэг “буу” халав. Яалтчгүй сонгуулийн тухай яриа дэлгэлээ. Ихэнх нь саналаа өгнө гэж байхад хэдэн нөхдийн дунд “эсэргүү” нэг нөхөр байдаг ёсоор нэг маань саналаа өгөхгүй гэж гэдийв. Ирээдүйнхээ төлөө сонгуулиа өгөх хэрэгтэй гэхэд, “Харин найз нь сонголтоо хийгээгүй ээ”, очоод судалж байгаад саналаа өгөхөөс гэлээ. Ингээд бид найзыгаа санал өгч, сонголт хийлгэх болсондоо сэтгэл өег тарцгаасан.
“Ковид-19”-өөс шалтгаалан хөгжилтэй орнуудын эдийн засаг Дэлхийн II дайнаас хойших хамгийн гүн хямралтай нүүр тулах хүлээлттэй байгаа бол хөгжиж буй орнуудын эдийн засаг сүүлийн 60 жилийн хугацаанд анх удаагаа агшихаар байгааг онцолсон байна. Мөн хөгжиж буй орнуудын 70-100 орчим сая хүн нэн ядууралд өртөж, дэлхийн нэг хүнд ногдох орлогын хэмжээ 3.6 хувиар буурна гэж тооцоолжээ. Дэлхийн улс орнуудын 90 хувь орчимд нэг хүнд ногдох ДНБ буурах төсөөлөлтэй байгаа бөгөөд энэ нь 1870 оноос хойш хамгийн өргөн хүрээг хамарсан эдийн засгийн уналтыг бий болгохоор байна. Хэрэв сөрөг нөхцөл байдал үргэлжилбэл эдийн засгийн төлөв суурь төсөөллөөс муудаж, дэлхийн эдийн засаг 2020 онд найм хүртэлx хувиар, хөгжиж буй орнуудын эдийн засаг тав хүртэлx хувиар агшиж болзошгүйг анхаарууллаа.
Сонгуулийн тухай хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг үндэслэн энэ сарын 23-25-ны хооронд нийт гурван өдөр архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон Нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа.
Үүлшинэ. Оройдоо бага зэргийн бороо орно.Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед 12-14 метр хүрч ширүүснэ. 22-24 хэм дулаан байна.
Өнөөдөр аргын тооллын 2020 оны зургаадугаар сарын 23. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн зуны дунд хар морин сарын Билгийн тооллын 2. Ангараг гараг. Найралт эх одтой, нэг цагаан мэнгэтэй улаагчин тахиа өдөр
Коронавирусийн цар тахлын хоёр дахь давалгаа үүсэх боломжтой гэж Британийн хэд хэдэн их сургуулийн вирус судлаачид үзэж байгаа юм.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолоор жил бүрийн 6 дугаар сарын 23-ныг “Төрийн албаны өдөр” болгон тэмдэглэж байхаар 2003 онд шийдвэрлэж, гишүүн орнууддаа энэ өдрийг тохиолдуулан хөгжлийн үйл явцад төрийн албанаас оруулж буй хувь нэмрийг онцгойлон авч үзсэн тодорхой арга хэмжээнүүдийг зохион байгуулж байхыг уриалсан байдаг.
Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, Ус сувгийн удирдах газрын даргын хамтран баталсан “Галын автомашиныг усаар хангах зориулалттай галын далд усны цэг / гидрант/-т хяналт шалгалт хийж судалгаа гаргах” нэгдсэн удирдамжийн дагуу нийслэлийн хэмжээнд хяналт шалгалтыг энэ сарын 15-17-ны өдрүүдэд зохион байгууллаа.