Дундговьд нэр дэвшигч 300 мотоцикл тойрогтоо хадгалж байсан нь илэрчээ
Өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт хийсэн мэдээллийн үеэр улс төрийн эрх эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй нийт 43 гомдол мэдээлэл бүртгэгдэж шалгагдаж байсан бол энэ тоо өнөөдрийн байдлаар нэг дахин нэмэгдэж 89 гомдол мэдээлэл бүртгэгдэж шалгагдаж байна. Үүний 90 хувийг гэмт хэргийн шинжтэй, 10 хувийг зөрчлийн шинжтэй мэдээлэл эзэлж байгаа.


















