"Даншиг наадам-Хүрээ цам 2020" -ыг зохион байгуулна
"Даншиг наадам-Хүрээ цам 2020" шашин соёлын наадмыг төмөр хулган жилийн зуны дунд сарын шинийн 9-нд буюу энэ сарын 29-ны өдөр Төв Гандантэгчэлин хийдийн Батцагаан дуганы урд талбайд зохион байгуулна.

















