ШУУД: СЕХ-ноос сонгогчдын ирцийн талаар мэдээлэл хийж байна
УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалтын 17:00 цагийн байдлаар сонгогчдын ирцийн мэдээллийг СЕХ-ноос мэдээлж байна. 12:00 цагийн байдлаар улсын хэмжээнд сонгогчдын ирц 25,3 хувьтай байсан.
УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалтын 17:00 цагийн байдлаар сонгогчдын ирцийн мэдээллийг СЕХ-ноос мэдээлж байна. 12:00 цагийн байдлаар улсын хэмжээнд сонгогчдын ирц 25,3 хувьтай байсан.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Баянзүрх дүүргийн УИХ-ын сонгуулийн 23 дугаар тойргийн 8 дугаар хэсгийн хорооны санал авах байранд ирж саналаа өглөө.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын сонгуулийн Баянзүрх дүүргийн 23-р тойргийн 8-р хэсгийн санал авах байранд саналаа өгч байна.
Монгол Улсын УИХ-ын 2020 оны сонгууль өнөөдөр тохиож байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан УИХ-ын 21 дүгээр тойрог Налайх дүүргийн 3 дугаар хороо буюу 18 дугаар хэсэг дэх санал авах байранд гэр бүлийн хамтаар саналаа өглөө. Хотын Захирагч С.Амарсайхан саналаа өгсний дараа хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.
УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын сонгуулийн 3 дугаар тойргийн 11 дүгээр хэсгийн санал авах байранд очиж, санал өглөө.
Эх орондоо буцах хүсэлтэй 120 орчим оюутныг 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр буюу маргааш ОХУ-аас тусгай үүргийн нислэгээр авчрахаар Улсын онцгой комисс шийдвэрлэлээ.
Улсын хэмжээнд сонгогчдын нэрийн жагсаалтад 2,000,624 иргэн байгаагаас 2070 хэсгийн хороодоос авсан мэдээллээр 19956 иргэн зөөврийн хайрцгаар саналаа өгч, 507510 сонгогч өөрийн биеэр хүрэлцэн ирж саналаа өгөөд байна
Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын сонгууулийн тойргийн Баянзүрх дүүргийн 48-р сургуулийн санал өгөх байранд саналаа өглөө. Ерөнхий
2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт өнөөдөр 07.00 цагт орон даяар эхлэн, ид үргэлжилж байна. Энэ удаагийн сонгууль коронавирусийн халдварын улмаас хөл хорио тогтоосон үед болж буйгаараа онцлогтой. Өнөө жилийн сонгуульд Монгол Улсын 2 сая 624 мянган иргэн 606 нэр дэвшигчээс сонголтоо хийнэ.
Монгол Улсын түүхэнд 8 дахь удаагийн УИХ-ын сонгуулийг зохион байгуулж байна. Сонгуулийн ерөнхий хорооноос санал хураалтын ирцийн мэдээллийг 12:30, 17:30, 22:30 цагт нийтэд мэдээлэх юм. Эхний мэдээллийг хийж байна.
ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 249 хүнд шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй
Тэдний нас залуу жавхаа, "Хэнд саналаа өгөх гэж байна" гэдэг асуултад "Хэлэхгүй" гэх зориг шулуунг хэрсүү хариулт сайн цагийн эхлэлийг билэгдэх шиг өөдрөг, гэгээн.
Сиатл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг өнөөдөр 10:45 цагт “Чингис” хаан олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр нийт 255 иргэн эх орондоо ирж байна.
Улсын хэмжээнд 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар сонгогчдын нэрийн жагсаалтад 2,000,624 иргэн байна. Мөн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 20.7-д заасны дагуу “Түр хасав” тэмдэглээтэй 130,747 сонгогч бүртгэгдээд байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим үед 12-14 метр хүрч ширүүснэ. Өчигдөрөөс сэрүүсэж 17-19 хэм дулаан байна.
Сонгогчид УИХ-ын 8 дахь удаагийн парламентыг бүрдүүлэх сонгуульдаа саналаа өгөх эрхээ эдэлж, дээлээрээ гоён ирж байна.
УИХ-ын сонгуулийн санал хураалтын ажиллагаа өнөөдөр буюу зургадугаар сарын 24-нд Улаанбаатарын цагаар 07.00 цагаас орон даяар эхлээд байна.
УИХ-ын 2020 оны сонгуулийн санал хураалт 07.00-22.00 хооронд үргэлжилнэ. Үүнтэй холбоотойгоор сонгогч бүр өөрийн харьяаллын дагуу хэсгийн хороодод хуваагдсан, түүний дагуу саналаа өгнө. Нийслэлийн сонгогчид 29 тойргийн 451 хэсгийн хороонд саналаа өгөх юм.
Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, эрдэнийг гадагш өгөх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно хэмээжээ.
Сонгогч саналаа тэмдэглэсэн тухай баримтжуулж зураг авах, дүрс бичлэг хийх, шууд дамжуулах үйлдлийг хуулиараа хориглодог. Хэрвээ хориглосон заалтуудыг зөрчвөл Зөрчлийн тухай хуулиар иргэнийг 10 сая төгрөгөөр торгох хуулийн зохицуулалттай.