Д.Нямхүү: Халдвар нэмэгдээгүй, хоёр хүн эдгэрч эмнэлгээс гарлаа
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори болон Дархан-Уул аймгийн салбар, нийт дөрвөн лабораторид өчигдөр /2020.05.18/ 367 хүнд давтан шинжилгээ хийхэд бүх хариу сөрөг гарсан. Мөн өнөөдөр хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн шатны сувилал, хяналтад шилжиж байна" гэлээ.


















