Б.Отгонтөгс: Өндөр эрсдэлтэй орны тоонд орсон бол хэлцлийн зардал өснө
Засгийн газрын түвшинд саарал жагсаалт, хар жагсаалтад орсон бол бонд босгоход өндөр хүү төлнө. Зээлжих зэрэглэл нь буурчихсан, хар жагсаалтад багтсан бол хүү өснө. Жишээ нь өмнө нь 5,5 хувийн хүүтэй бонд авч байсан бол одоо 8 эсвэл 9 хувийн хүүтэй авна. Зээлийн хүүгийн өсөлтийг татвар төлөгчид л төлнө гэсэн үг.


















