Адууны өлөн гэдэс хууль бусаар хилээр гаргах гэж байсныг илрүүлжээ
Тодруулбал, Замын-Үүд дэх гаалийн хяналтын бүсээр өнөөдөр (2020.04.02-нд) Монгол Улсын иргэн Б, Э нар жолоодож явсан чингэлэг ачсан ачааны автомашиныхаа гурван хэсэгт хуваан 20 шуудай нийт 560 кг адууны өлөн гэдэс нууж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсан үйлдлийг гаалийн байгууллага илрүүлсэн шалгаж байна.



















