ФОТО: “Чингис хаан” музейн барилгыг барьж эхэллээ
2020 он 04 дүгээр сарын 02 өдөр Улаанбаатар хот Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 280 дугаар тогтоолоор “Чингис хаан” музей байгуулах тухай шийдвэрийг гаргасан. Музейн барилгын бүтээн байгуулалтыг эхлүүлэх арга хэмжээ Чингэлтэй дүүргийн 4 хорооны нутаг дэвсгэрт боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн санаачилгаар санаачилгаар хэрэгжиж буй “Чингис хаан” музейн бүтээн байгуулалтыг эхлүүлэх ёслолд биечлэн оролцож, үг хэлж, барилгын сууринд шүншигийг байршуулж, гүйцэтгэлийн ажлыг албан ёсоор эхлүүллээ.

















