Б.Номулин: Гадаад шилжүүлгийн гүйлгээг шуудангийн илгээмжтэй адил хянах боломжтой болсон
ХААН Банк дэлхийн топ банкуудын нэгэн адил олон улсын гадаад шилжүүлгийн SWIFT gpi системийг Монголд анх удаа амжилттай нэвтрүүлэн ашиглаж эхэлснээр дэлхийн хаанаас ч, хэдийд ч хийгдсэн төлбөрийн мэдээллийг бодит цагийн горимд шууд харах боломжтой боллоо. Өөрөөр хэлбэл, харилцагч гадаадын аль нэг орон руу шилжүүлсэн мөнгөн гуйвуулга нь хаана яваа, эзэндээ очсон эсэхийг лавлахад банкны ажилтан бүрэн дүүрэн шуурхай хариулт өгч чадна гэсэн үг юм. ХААН Банкны Үйл ажиллагаа, шинэчлэлийн газрын ахлах мэргэжилтэн Б.Номулингаас энэ талаар тодруулж ярилцлаа.



















