Халдварын эрсдэлтэй бүсэд ажиллаж байгаа алба хаагчдад өгөх зөвлөмж
Шинэ коронавируст халдварын (COVID-19) тархалт хөрш зэргэлдээ улсуудад буурахгүй, дэлхий дахинаа өргөн хүрээнд дэгдэж байгаатай холбогдуулан халдварын эрсдэлтэй бүсэд ажиллаж байгаа ажилтан, алба хаагчдын хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зөвлөмжийг ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгээс гаргалаа.












