“Оюутолгой”-н дотоодод зарцуулсан мөнгөн хөрөнгө 10 тэрбум ам.доллар давлаа
“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес: “Бид өнөөдөр үндэсний болон орон нутгийн ханган нийлүүлэлтийн сүлжээг бий болгож, чадавхыг дэмжих чиглэлээр олон төрлийн ажил хийсээр ирлээ. Оюу толгойн уурхайн цогцолборт Ханбогдод үйлдвэрлэсэн хувцастай, Даланзадгадад хийсэн бээлийтэй, Улаанбаатарт хийсэн хамгаалалтын гуталтай ажиллагсад та бүхнийг угтана. Зэсийн баяжмалаа бид Өмнөговь аймгийн Манлай сумд үйлдвэрлэсэн уутанд ууталж, орон нутгийн компани тээвэрлэж буйг дуулгахад таатай байна” гэсэн юм.



















