Томуугийн тархалт буурч, эмнэлгүүдийн орны ачаалал багасчээ
Нийслэлийн хэмжээнд хоёрдугаар сарын 04-ний байдлаар, амбулаторийн 97.433 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 11002 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 11.3 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс 2.9 хувиар буурсан, өнгөрсөн оны мөн үеийн түвшнээс 6.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.



















