Шүүх танхимаас: Орц, гарцаа “булаалдсан” цөс ихтэй эрчүүд
Хижээл насны хоёр эрэгтэй. Нас ойролцоо, намба адил. Үл ялих шалтгаанаар маргалдсанаас өнөөдөр шүүхийн өмнө дуудагджээ. Хуруу, гараа оролдоно. Хумсаа хазна. Яг л бөмбөгөө булаацалдан муудаж ижийдээ загнуулсан багачууд адил.



















