С.Бямбацогт: Засаглалыг тогтвортой байлгахын тулд "давхар дээл"-ийг багасгах заалт тусгасан
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж байгаа юм. Чуулганы хуралдаанд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн ажлын хэсэг болох хуульч, судлаач, АИХ-ын депутатууд оролцож, гишүүдийн асуултад хариулж байна.


















