УИХ: Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсоно
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхэлнэ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхэлнэ.
Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр салхитай, ихэнх нутгаар эрс хүйтрэхийг анхааруулж байна.
Түүнээс өмнө Хятадын цэргийн аж үйлдвэрийн цогцолборын ажилтан Жэн гэгчийг мөн л тагнуул хийснийг нь илрүүлж баривчилж байв. Тэр мөн л хилийн чанадад суралцах үеэрээ тагнуулын сүлжээнд элсжээ. Тэрбээр Италид суралцах үедээ АНУ-ын Элчин сайдын яамны ажилтан Сеттэй танилцан, Сет хятад эрийн итгэлийг олж авч, мөн л өөртэй нь холбогдсоных нь төлөө Хятадад очоод шийтгүүлнэ гэж сүрдүүлж, дараа нь өндөр шан харамж амлан, Хятадын цэргийн нууцуудыг дамжуулахыг ятгажээ. Мөн өндөр шан харамж өгөхийн дээр ар гэрийг нь АНУ руу цагаачлахад туслана гэж амалсан аж. Хятадын инженер зөвшөөрч, Америкийн талтай тагнуулын гэрээ байгуулжээ.
Санта-Клаус амьдардаг гэх энэ байшинд жуулчид үнэ төлбөргүй хонох боломжтой гэнэ. Финландын Лапландын Рованиеми хотод Санта-Клаусын албан ёсны шуудангийн салбар байдаг бөгөөд жил бүр дэлхийн өнцөг булан бүрээс хүүхэд, насанд хүрэгчдээс 30 мянга гаруй захидал хүлээн авдаг байна. Харин энэ удаад Санта-Клаусын байшинд үнэ төлбөргүй амарч, баярын уур амьсгалыг мэдрэн, захидал хэрхэн ирж, хэрхэн хариу өгдөг явцыг харах боломжтой гэж зар дээр өгүүлжээ.
Оросын нэрт дуучин Алла Пугачевагийн "Сая сая сарнай" дуунд гардаг түүхтэй төстэй үйл явдал Японд болжээ. Энэ дуун дээр дурласан бүсгүйдээ сэтгэлээ илчилэхээр байшингаа зарж хэдэн сая сарнай худалдаж авдаг бол Японы өндөр настан эхнэрийнхээ сэтгэлийг сэргээхээр хэдэн мянган цэцэгс тарьсан гэдгээрээ ялгаатай аж.
Одоогоор салхи шуурганд төөрсөн, сураггүй болсон дуудлага мэдээлэл бүртгэгдээгүй байна
Тайланд улсын Ратчасима хотод дэлхийн хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын анхдугаар наадам арванхоёрдугаар сарын 2-9-ний өдрүүдэд болж байна.
Их Британи Ойрх Дорнодод нэмж мянган цэргийн алба хаагч байршуулсан гэж тус улсын Батлан хамгаалахын сайд Грант Шаппс мэдэгджээ. Түүний мэдэгдлийг Британийн засгийн газрын сайт дээр нийтэлсэн байна.
БНХАУ дэлхийд анхны дөрөв дэх үеийн атомын цахилгаан станцыг ашиглалтад оруулжээ. Энэ талаар БНХАУ-ын Эрчим хүчний хэрэг эрхлэх газар мэдэгдсэнийг Синхуа агентлаг дамжуулсан байна.
Газын зурвасын хойд хэсэг дэх "Камаль Авдан" эмнэлэг дүрвэгчдээр дүүрч, эмнэлгийн эм бэлдмэлийн нөөц шавхагдсан тул эмч нар шархадсан хүмүүст тусламж үзүүлэх боломжгүй болжээ. Энэ талаарх мэдээллийг Аль Жазира телевиз мэдээлсэн байна.
ХААН Банкны тогтвортой хөгжлийн бодлого, компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк сангаас Тогтвортой хөгжлийн 4-р зорилго болох “Чанартай боловсролыг дэмжих” чиглэлийн хүрээнд шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг 17 дахь жилдээ зохион байгууллаа.
Баянзүрх дүүргийн 48-р сургуулийн дунд, ахлах ангийн холимог сурагчдын “Гялбаа-1” хамтлаг БНХАУ-н Нанжин хотноо зохион болсон “Хөгжөөн дэмжигчдийн арав дахь удаагийн нээлттэй“ тэмцээнд багаараа амжилттай оролцож “Junior team” хип хоп ангилалд тэргүүн байр, “Performance Cheer Junior team” pom төрөлд гуравдугаар байр тус тус эзэлжээ.
Америкийн Таим сэтгүүл дуучин Тейлор Свифтийг оны хүнээр нэрлэжээ. Энэ төрөлд Оросын Ерөнхийлөгч Владимир Путин, Хятадын дарга Ши Жинпинь, Барби кинонд гол дүр бүтээсэн жүжигчин нар дэвшсэн юм.
АНУ, Украин нэн чухал зэвсэглэлийг хамтран үйлдвэрлэх, Украины Зэвсэгт хүчний хойшлуулашгүй хэрэгцээг хангахын тулд техникийн мэдээлэл болон бусад мэдээллийг солилцохоор АНУ болон Украины төлөөлөгчид 12 дугаар сарын зургааны өдөр тохиролцжээ. Энэ талаарх мэдээллийг Пентагоны хэвлэлийн алба дамжуулсан байна.
Техникийн болон мэргэжлийн боловсролыг олон улсын түвшинд нийцүүлэн, сургалтын хөтөлбөрүүдийг индексжүүлэх нь суралцагсад албан бус сургалт болон амьдралын туршлагаар эзэмшсэн мэдлэг, ур чадвараа үнэлүүлж, баталгаажуулах, дэлхийн аль ч оронд мэдлэг, ур чадвараа адил түвшинд хүлээн зөвшөөрүүлж, дараачийн шатанд үргэлжлүүлэн суралцах; ажил олгогчид тэдний ур чадвар, туршлагыг нэг ойлголттойгоор үнэлж, хүлээн зөвшөөрөх зэрэг олон боломж, нөхцөл бүрдэх юм.
Хэргийн газарт дуудлагаар ирсэн цагдаагийнхан банкны барилгын доод талд зэргэлдээх пиццаны газартай холбогдсон хонгилыг олжээ. Дээрэмчид энэ хонгилыг ашиглан банк руу нэвтэрсэн гэж цагдаагийнхан үзэж байгаа аж. Одоогоор дээрэмчдийг олоогүй байгаа гэнэ.
461 дүгээр ангийн ерөнхий эмч, хошууч Г.Эрдэнэчимэг: Хоригдож байх хугацаанд өдөр тутам хяналтын үзлэг хийгээд, 14 хоног тутамд урьдчилан сэргийлэх үзлэг, эмчийн хяналтад байдаг байсан. Тус эмнэлэгт зургаан удаа лабораторын шинжилгээ, гурван удаа багажийн шинжилгээнд хамрагдсан байдаг. Шилжилгээний хариуд эмгэг, өөрчлөлт илэрсэн зүйл байхгүй байна. Өнөөдрийн байдлаар Б.Ганхуягийн биеийн эрүүл мэндийн байдал зовиур байхгүй, амин үзүүлэлт нь тогтвортой, шинжилгээнээс гарсан өөрчлөлт байхгүй байна" гэв.
Эрүүл мэндийн яамны мэдэгдсэнээр, Израилын арми Бейт-Лахия хотын эмнэлгийг бүслэж, агаарын болон артиллерийн цохилт өгч байгаа гэнэ. Мягмар гарагт шилжих шөнө энэ эмнэлэг 100 гаруй цогцос хүлээн авсан ч Израилын талын цохилтын улмаас цогцосыг оршуулах боломжгүй байгаа аж.
Бидний хувьд хүний биед шарх сорви байхад биеийн байдал хэвийн гэж явуулдаг байсанд гомдолтой байна. Биенд гарсан шарх сорви эдгэхгүй, хоол идсэний дараа дотор нь байнга муухайрах, биеийн байдал сул байгаа зэрэг байдлуудаас болж бид нарийн мэргэжлийн эмчид хандан, мэргэшсэн лабораторд шинжилгээ хийлгэсэн. Ингээд үс болон шээс, цусанд нарийн мэргэжлийн хүнд метал хордлогийн шинжилгээ авсан. Энэ шинжилгээний хариуд өнгөрсөн 11 дүгээр сарын 30-нд гарсан. Шинжилгээний хариуд Хүнцэл гэдэг бодис 9.29 илэрсэн. Энэ нь хүний биед байх хэмжээнээс 9200 дахин их байсан. Мөн хар тугалга байх ёстой хэмжээнээс бага зэрэг ихэссэн. Энэ нь цус болон үс, шээснээс илэрсэн. 12 дугаар сарын 6-нд дахин шинжилгээ авсан, хариу ирээгүй байна. Үүнийг бид цагдан хориод, санаатайгаар хордуулах гэсэн, санаатайгаар хүн алах гэмт хэрэг гэж үзэж байгаа. Одоо бид хордлогыг тайлуулахыг хүсэж байна. Бид зохиогоод яриад байгаа юм биш, энэ бол Хор судлалын үндэсний төвийн тодорхойлолт” гэлээ.
Тэрбээр Калифорни мужийн Лос Анжелес хотын ТАГ галерейд энэ сарын 06-наас 2024 оны 1-р сарын 04 хүртэл уран бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэн үзүүлж байна.