Шинэ жил болоход 20 гаруйхан хоногийн хугацаа үлджээ. Бид өмнөх сурвалжлагаараа гоёлын даашинзны үнэ ханшийн талаар мэдээлсэн бол энэ удаад энэ шинэ жилийн нүүр будалт, үсний засалт, маникюр зэрэг бүсгүйчүүд шинэ жилийн үдэшлэгт ороход хэчнээн төгрөгийн төсөв зарцуулдаг талаар холбогдох мэргэжилтнүүдээс тодрууллаа. Мэдээж хэн хүнгүй хөөрхөн харагдахын тулд гоёмсог нүүрний будалтаар чимдэг. Туршлагагүйн улмаас таарсан газраа буудуулчхаад гоё хувцастай ч нүүрний будалт тааламжгүй сэтгэл дундуур байх тохиолдол цөөнгүй гардаг. Тиймээс нүүр будалтыг аль болох эртнээс судалж, өөртөө тохирох артистыг олж мэдэх хэрэгтэй аж.