Путиний араас Нетаньяху
DW агентлагийн мэдээлснээр, олон улсын зүгээс шахалт дарамт ирж байгаа ч ХАМАС-ын эсрэг дайныг үргэлжлүүлнэ гэж Биньямин Нетаньяху мэдэгджээ. "Олон улсын зүгээс шахалт дарамт ирсэн ч эцсийг нь хүртэл, ялах хүртлээ, ХАМАС-ыг устгах хүртлээ бид үргэлжлүүлэн тэмцэнэ. Юу ч биднийг зогсоохгүй" гэж Нетаньяху Израилын өмнөд хэсэгт байх цэргийн баазад очиж, цэргүүдтэй уулзах үеэрээ мэдэгджээ.



















