"Зудын эрсдэлийн үнэлгээгээр 30 суманд цагаан зудтай байна"
Монгол орны нийт нутгийн 70 орчим хувь нь зудын эрсдэлтэй байна. Үүний 26 хувь нь нэн эрсдэлтэй, 43 хувь нь их эрсдэлтэй, 26 хувь нь дунд зэрэг үлдсэн 5 хувь нь бага зэрэг гэсэн үнэлгээтэй байна. Аймгаар нь аваад үзвэл, Увс, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь аймгийн ихэнх нутаг, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай, Архангай, Өмнөговь аймгийн зарим сумдаар их гэсэн үнэлгээтэй байна. Мөн 11 аймгийн 30 суманд цагаан зудтай, 12 аймгийн 48 суманд цагаанаар зудархуу байна.


















