Путин сөнөөгч онгоцуудаар хамгаалуулан Ойрх Дорнодод айлчлав
ОХУ-ын Ерөнхийлөгчийн цуваа явах үеэр онгоцууд хоёронтоо тойрог гарган ниссэн нь "дээд зэргийн хүндэтгэл үзүүлж байгаа хэрэг" гэж Оросын хэвлэлүүд бичиж байлаа. Үнэндээ гадаадын бусад өндөр дээд зочин ирэх үеэр ч АНЭУ ийм хүндэтгэл үзүүлдэг. Тухайлбал, 2018 онд Ши Жинпинь айлчлах үед мөн л онгоц нисэн, хүндэтгэл үзүүлж байлаа.



















