Нетаньяху: Байлдааны ажиллагааг бүрэн хүчин чадлаар нь сэргээнэ
Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ням гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай утсаар ярихдаа дөрвөн өдрийн хугацаатай түр завсарлага дуусмагц Газын зурвас дахь цэргийн ажиллагааг бүрэн хүчин чадлаар нь сэргээнэ хэмээн мэдэгдсэн байна.



















