CHITA: Монголын их сургууль ОХУ-аас хүүхдүүдийг хуурч элсүүлэн, хүүхдүүд тэндээс зугтаж байна
Энэ сургуулийн сурталчилгаа болон бодит байдал тэнгэр газар шиг зөрүүтэй аж. Нэгдүгээрт энэ сургууль улсынх биш харин хувийн сургууль. Мөн амласан шиг нь дипломыг олон оронд хүлээн зөвшөөрөхгүй, ганцхан Монгол л хүлээн зөвшөөрнө. Орон сууц байдлаар тохижуулсан оюутны дотуур байрыг сурталчилсан ч үнэн хэрэгтээ тавилгагүй бохир сууц байх аж. Зуны улиралд энэ байрыг ажилчдад түрээсэлдэг гэнэ. Дотуур байр болон сургуулийн байранд халаалт, халуун ус байхгүй. Үүний зэрэгцээ өрөөнүүд нь жоомоор дүүрсэн байдаг гэнэ. Түүнчлэн орос хэлээр хичээл орно гэж амласан ч нэг ч хичээл орос дээр ороогүй гэнэ.



















