АТГ: Гадаад руу гаргасан хөрөнгийг тогтоохоор ажиллаж байна
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс энэ сарын 6-10-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 102 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 11 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 19 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 71 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.



















