Монгол бахархлын өдөрт улсын гарди Ц.Бямба-Отгон түрүүллээ
Их эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, Өвлийн эхэн сарын шинийн нэгэн буюу "Монгол бахархлын өдөр"-т зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Алдар” СХ, “Нутгийн буян” групп, “Их Монголын Хүчтэн” дэвжээний бөх, улсын гарди Цэдэнсодномын Бямба-Отгон түрүүлж, Завхан аймгийн Яруу сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Жем интернэшнл” ХК, Даян дэвжээний бөх, улсын заан Мөнхтөрийн Лхагвагэрэл үзүүрлэв.



















