Өндөр эрсдэлтэй 10 цэгт мэдээллийн самбар байршууллаа
Туул голын эрэг дагуу үерлэх, иргэд осолдох өндөр эрсдэл бүхий 10 цэгт мэдээллийн самбар байршууллаа. Энэхүү самбарт сэрэмжлүүлэг нь усны ослын статистик мэдээлэл, байршил заах гурван үгт хаяг, цэг тус бүрийн усны гүний мэдээллийг агуулжээ. Монгол, англи хэл дээр бичсэнээс гадна үерийн усны түвшин хэмжих багана, анхны тусламжийн хайрцагтай. Иргэдийн орхиж гээсэн эд зүйлийг хадгалах хэсэгтэй зэрэг олон давуу талтай юм байна.


















