IHC E-Sports: Дота хэдэн товчлуур дараад суудаггүй, их ухаан шаардсан спорт
Ханжоу 2022 Азийн наадамд Монголын Dota 2-ын шигшээ баг финалд Хятадын шигшээ багтай тоглож мөнгөн медаль хүртсэнээр Азийн наадмаас анх удаа и-спортын төрөлд медаль авч түүхэн амжилт бүтээлээ. Монголын шигшээ багийн хувьд Dota 2-ын хамгийн том лиг болох DPC-д тоглодог "IHC Esports" багийн тоглогчид бүрдүүлсэн. Бүрэлдэхүүн: А.Билгүүн, О.Сүхбат, Б.Мөнх-Эрдэнэ, Н.Батбаясгалан, Д.Төгстөр байлаа. Бахдам амжилт гаргасан тамирчид сэтгэгдлээ хуваалцсан юм.



















