Ромын пап Монголын индрээс Хятадын сүсэгтнүүдэд хандав
НҮБ өнгөрсөн онд энэ асуудалтай холбоотойгоор мэдэгдэл хийж, хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа нь "хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг" гэж үзэж болохуйц явдал гэж БНХАУ-ыг буруутгаж байв. Харин БНХАУ-ын эрх баригчид уйгурууд болон бусад хүмүүсийг шашин, соёлоос нь болж хавчин гадуурхдаггүй, барууныхан худал мэдээлэл тараадаг, Хятадын тал гагцхүү салан тусгаарлах үзэл, терроризм, шашны экстремизмээс сэргийлэх үүднээс арга хэмжээ авдаг хэмээн удаа дараа мэдэгдэж байлаа.


















