"Орбита" эмнэлэгт хагалгаа хийлгэсэн иргэн том, жижиг нүдтэй болжээ
Хохирогч иргэн: Орбита эмнэлэгт гурван удаа хагалгаанд орсон ч зовхи унжиж, том жижиг нүдтэй болсон. Өнөөдрийн байдлаар би энэ эмнэлгээс болоод бүх зүйлээ алдлаа. Орбита эмнэлгийн байр суурь намайг ерөнхийдөө доромжилсон байр суурьтай байгаа. Чи явдаг газраараа яв, чи ер нь яахаараа хараа муутай байж ажил хийдэг юм гэсэн утгатай юм ярьж байгаа.



















