Солонгос оддын дэгжин тэжээвэр амьтад
Олны танил тэр дундаа Солонгос одууд олны нүдэн дээр амьдардаг. Тэр ч утгаараа өдөр тутамдаа өмсдөг хувцас, хэрэглэдэг эд зүйлс, тэжээвэр амьтад хүртэл анхаарлын төвд байдаг. Одууд өөрсдийн авъяас чадвар, гоо үзэсгэлэнгээрээ танигддаг хэдий ч тэдний бяцхан нохойнуудын өхөөрдөм төрх, өвөрмөц зан чанар зэргээрээ эздээсээ дутхааргүй нэр хүндтэй билээ. Ингээд Солонгосын алдартнуудын азтай тэжээвэр нохойнуудыг танилцуулж байна.


















