Ховд аймаг ирэх 10 жилд 20 сая мод тарьж ургуулна
Сум бүр жилд гурваас доошгүй га талбайд мод тарьж, усалгааг цогцоор нь шийдвэрлэн, тус бүр хоёр га мод үржүүлгийн талбайтай болох зорилт тавьжээ. Аймаг жил бүр 50-иас доошгүй хүнийг сургаж бэлтгэх, шон, төмөр тор, бордооны жижиг үйлдвэрийг хөгжүүлэх, худаг, хөв цөөрөм байгуулах, тарьж ургуулсан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг урамшуулах зэргийг төлөвлөгөөндөө тусгасан байна.


















