Н.Тавинбэх: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барих бэлтгэл ажил бүрэн хангагдсан
Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилгоор гаргасан шийдвэр олон оронд дэмжиж, тодорхой цаг хугацаанд автомашины хэрэглээг бүрэн цахилгаан болгох шийдвэр гаргаад байна. Тиймээс Монгол Улс олон улсын жишигт нийцүүлж ажиллах ёстой. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 492 цахилгаан автомашин байна. Зам, тээврийн хөгжлийн яамнаас авсан мэдээллээр Монгол Улсын хэмжээнд 1.2 сая автомашин байна. Үүний 662 мянга нь Улаанбаатар хотод байгаа. Энэ тоотой харьцуулбал, 492 цахилгаан автомашин гэдэг нь маш бага тоо юм. Тиймээс цахилгаан машины хэрэглээг түлхүү нэвтрүүлэх талаар Засгийн газраас тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байна гэж дүгнэлээ.


















