Украинд байгаа монгол иргэдийн ар гэрийнхэн Б.Батцэцэг сайдтай уулзахыг хүсэж байна
Украинд байгаа монгол иргэдийн ар гэрийнхэн Гадаад харилцааны яамны гадаа цуглаад байна.
Украинд байгаа монгол иргэдийн ар гэрийнхэн Гадаад харилцааны яамны гадаа цуглаад байна.
АН-аас ОХУ, Украин улсын асуудлаар мэдэгдэл гаргажээ.
Монгол Улсыг дэлхийн нүүдэлчдийн соёл иргэншлийн төв болгох, дэлхийн монголчуудтай хамтран ажиллах зорилгоор Нүүдэлчдийн соёл, спортын наадмыг эх орондоо тогтмол зохион байгуулж байх нь чухал бөгөөд энэ асуудал Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан болно. Үндэсний спортоо олон улсад сурталчилж, түгээн дэлгэрүүлэхийн тулд мэргэжлийн болон сонирхогчийн чиглэлээр хөгжүүлэх нь зөв.
Ээлжит хуралдааныг тус хорооны орлогч дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа даргалж, хуралдаанд Ерөнхий сайдын зөвлөх, хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа болон хорооны гишүүд 80 хувийн ирцтэй оролцлоо.
Украины Харьков хотод 18 оюутан, 4 байнга оршин суудаг Монгол иргэн бий. Киев хотод 12 оюутан, 3 байнга оршин суудаг иргэн байна. Харьков хотод байгаа оюутнууд хэсэг хугацаанд хорогдох байранд байсан. Өнөөдрийн байдлаар зарим оюутнууд нь хорогдох байрнаасаа гарч, өөр байранд очсон мэдээлэл өгч байна. Тус хотод нөхцөл байдал хэвийн болж байна гэсэн мэдээлэл өгч байгаа. Киев хотод байгаа Монгол оюутнууд бүгд оюутны байрандаа байна. Бусад хотуудад байгаа иргэд өөр өөрсдийн гэрт байгаа гэсэн мэдээлэл бий.
Сэлэнгэ аймаг үндэсний хөдөлгөөний хүрээнд 20 сая мод тарьж, ургуулахын зэрэгцээ тарьц, суулгац нийлүүлэгч аймаг болох зорилт тавьснаа зарлалаа.
Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг үнэгүй шахам авсан. Хүдэрийг нь гадагшаа зөөгөөд байгаа атлаа үйлдвэрт нэг ч хөрөнгө оруулалт хийдэггүй. Бас Хөтөлийн цементийн үйлдвэрийг хувьчлал нэрээр 1.3 тэрбум төгрөгөөр авсан. Авсныхаа дараа Хөгжлийн банкнаас барьцаагүйгээр 66 сая ам.долларын зээл авсан. Зээлээс нэг төгрөг буцааж төлөөгүй.
Хөгжлийн банкны удирдлагууд мэдээлэл хийлээ. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул зээлийн мэдээллийг нээлттэй мэдээлснээс хойш эргэн төлөлт идэвхжсэнийг хэлж байна. Өчигдрийн байдлаар 50 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгджээ. Хөгжлийн банкны 1.8 их наяд төгрөгийн зээл чанаргүй болоод буй.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх захирамж гаргаж Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөхөөр Н.Батхүүг томиллоо.
Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэхүү түүхт ойн өдөр Токио хотын Захирагч Юрико Коикэ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт хариу захидал илгээлээ. Тус захидалд Токио хотын Захирагч хоёр хотын хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах саналыг дэмжиж буйгаа илэрхийлжээ.
МоАХ-ны удирдах зөвлөл өргөтгөсөн бүрэлдэхүүнээр өчигдөр хуралдаж, ерөнхий чуулган зарлан хуралдуулах шийдвэр гаргасан. МоАХ-ны дүрмийн дагуу ажлын 30 хоногийн дараа буюу 2022 оны дөрөвдүгээр сарын 05-ны өдөр МоАХ-ны ерөнхий чуулган хуралдана.
Украин Улсад цаг үеийн нөхцөл байдал хүнд байна. Онц байдал зарласан. Дайны нөхцөл байдал үүсэж болзошгүй учраас улс орнууд иргэдтэй холбоотой арга хэмжээнүүдээ авч хэрэгжүүлж байна. Украин Улсад 60 гаруй Монгол иргэн амьдардаг. Тэдний тал нь эх орондоо ирсэн. Одоо 30-аад иргэн бий.
Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгөөр 2013 онд нийт 69.5 тэрбум төгрөгөөр баригдсан Эрдэнэт Медипас эмнэлэг, 50 айлын орон сууц, 24 автомашины зогсоол, эмнэлгийн тоног төхөөрөмж, тавилга хэрэгсэл бүхий төрийн өмчийг хууль бусаар тухайн үеийн Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд төлбөргүйгээр хувьчилсан байдаг. Энэ асуудлыг өнгөрсөн хугацаанд хөндөж байсныг та бүхэн мэдэж байгаа.
АН гуравдугаар сард ээлжит бус Их хурлыг хуралдуулна. Үүнтэй холбогдуулан тухайн их хурлыг зохион байгуулах төлөөлөгчдийг сонгодог. Чиг үүргийн дагуу төлөөлөгч сонгох бэлтгэл ажлаа хийж байна. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр иргэн И.Мөнхжаргал АН-ын даргын сунгааг зарлаж байна гэсэн худал мэдээлэл явж байна. АН-ын тамганы асуудал шийдэгдсэн. Ц.Тувааны тамга хүчингүй. С.Эрдэнийн тамга хүчинтэй гэсэн шийдвэр эцэслэн гарсан.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Уулзалтыг нээж Монгол Улсын талаас Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол, Европын Парламенттай харилцах бүлгийн дарга Ц.Мөнхцэцэг, Европын Парламентын талаас Европын Парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дэд дарга Андрис Америкс нар үг хэлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгын дагуу Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулганыг 2022 оны 02 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулж байна.
Татан буугдсан “Капитал банк” ХХК-иас Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн нэхэмжилсэн өр төлбөрт банкны эрх хүлээн авагчаас санал болгож буй хөрөнгийг тооцож авах асуудлыг шуурхай зохион байгуулах, шилжүүлэн авсан хөрөнгийг борлуулж, холбогдох санд төвлөрүүлэх арга хэмжээг зохих журмын дагуу авч ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Эрүүл мэндийн сайд С.Энхболдод, энэ ажилд дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг Хууль, зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт даалгалаа.
Капитал банкийг 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр татан буулгахад ЭМДЕГ, НДЕГ-т нийтдээ 240 тэрбум төгрөгийн өр төлбөр барагдуулах тооцоо гарсан. Эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Капитал банкны харилцахад байсан бэлэн мөнгөний үлдэгдлээс хоёр даатгалын санд тус бүрт нь 7.7 тэрбум төгрөгийг шилжүүлсэн.