Х.Нямбаатар: Хөгжлийн банкны шалгалтын дүнг нийтэд ил болгоно
Өнөөдрийн хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг УИХ-д өргөн мэдүүлнэ. Зөрчлийн тухай хууль 2017 оноос хэрэгжиж эхэлсэн. Энэ хугацаанд дүн шинжилгээ хийж, үр нөлөөллийг нь судалж үзсэний үр дүнд шинэчилсэн найруулга оруулах нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн. Ингээд жил гаруйгийн хугацаанд хуулийн төсөл дээр ажиллалаа.



















