ВИДЕО: АН цалин, тэтгэврийн дундаж хэмжээг 3 сая төгрөгт хүргэнэ
Ардчилсан нам УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн мөрийн хөтөлбөрөө баталж, Үндэсний аудитын газарт хүргүүллээ. Ардчилсан нам нь чөлөөт зах зээлийн эдийн засгийг дэмжсэн Баруун төвийн үзэл баримтлал бүхий намын хувьд Монгол өрх, өрхийн амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд чиглэсэн МОНГОЛ ӨРХ-ХӨГЖЛИЙН БОДЛОГО мөрийн хөтөлбөрийг намын бүх шатны байгууллагуудаараа хоёр жилийн хугацаанд хэлэлцүүлж, нийт 20 мянга гаруй иргэний саналыг авч мөрийн хөтөлбөртөө тусгаснаараа онцлог болжээ.

















