Жаргалант тосгоны ахмадууд 1,7 сая төгрөг хандивлалаа
Ахмадууд өөрсдийн зүгээс эрүүл мэндийг сахин хамгаалахаар ажиллаж байгаа эмч, сувилагч бүх ажилтан албан хаагчиддаа хэцүү цаг үеийг хамтдаа энх даван туулахыг ерөөгөөд 1.700.000 төгрөгний хандив өгснийг СХД-ийн 21-р хороо, Жаргалант тосгоны ахмадын хорооны дарга Ч.Даваасамбуу болон ахмадын төлөөлөл гардуулж өгсөн байна.
















