Монгол залуу анх удаа UFC-д тулалдаж яллаа
АНУ-ын Лас-Вегас хотод болсон UFC-248 тэмцээний хүрээнд Монголын тулаанч Д.Батгэрэл Аргентиний Гуидо Ганнеттитэй тулалдаж, өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялав. Холимог тулааны дэлхийн хамгийн нэр хүндтэй UFC холбооны анхны Монгол тамирчин Д.Батгэрэл ийнхүү гараагаа амжилттай хийжээ.


















