Тедди Ринер: Парисын олимпын бэлтгэлээ Монголоос эхэлж байна
Тиймээ, манай нутагт дараагийн олимп болно. Сэтгэл хангалуун байна. Бидэнд илүү давуу тал үүсч байгаа. Бид бэлтгэлээ маш сайн хийх хэрэгтэй. Ерөнхийдөө олимпын бэлтгэлээ эндээс эхэлж байна. Дараагийн олимпд Францын баг олон медаль авахыг зорьж байгаа. Би 33 настай. Миний насан дээр хүнд хэцүү байгаа. Гэхдээ би чадна. Би яг одоо энд байна. Би жүдогоос зодог тайлаагүй байна. Намайг дэмждэг хүмүүст 2024 оны олимпоор ямар нэг зүйл харуулахыг хүсч байна.



















