Улаанбаатарт 2 хэм дулаан байна
Өнөөдөр Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор аймгийн нутгаар, 3-нд ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна.
Өнөөдөр Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор аймгийн нутгаар, 3-нд ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Европын холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аксель Никэйз, Европын коммисын олон улсын түншлэлийн ерөнхий газрын Ази тивийн асуудал хариуцсан захирал Жан-Луи Вилл, болон Европын холбооны Төлөөлөгчийн газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Дэлхийн улс орнууд ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авч байна. Энэ нь тухайн улс орнуудын л шийдвэр. Иргэн хүний хувьд зөрчилдөөнтэй хоёр улсын асуудалд төвийг сахисан, энхтайванд уриалсан байр суурийг уриалж чадна.
Цаг уурын байгууллагаас гуравдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвийг гаргасан байна.
Дэлхийн Иргэний хамгаалалтын өдрийг тохиолдуулан Олон улсын иргэний хамгаалалтын байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга, хатагтай Н.Яп Мариатоугийн ирүүлсэн илгээлтийг хүргэж байна.
2021 онд банкны салбарт амжилттай жил боллоо. Төр засагтай хамтарч хэрэгжүүлсэн ажлын байрыг дэмжих зээлийг өөрийн эх үүсвэрээр олгосон нь банкны салбар, нийт эдийн засгийг сэргээхэд өндөр ач холбогдолтой байлаа.
Монголын төр ОХУ-ыг дэмжиж байгаа юм шиг мэдээлэл гарсан. Тэгвэл ОУ-ын байгууллагууд хүний эрхийг дээдэлдэг Ардчилсан Монгол Улс том гүрэн нь буурай улс руу дайрахыг яагаад дэмжиж байгаа юм бэ гэдэг байр суурь илэрхийлнэ. АН нөгөө талаараа дайныг эсэргүүцэж байна. Энэ бол хүн төрөлхтний эсрэг үйлдэл юм гэж мэдэгдэл гаргаж байна. Төвийг сахисан асуудлуудыг төрийн намууд эмзэг цаг үед өөр өөрийнхөө өнгийг илэрхийлж, улс орны гадаад бодлогод тус дэм болох ёстой.
Тус замын хөрс хуулалт, далангийн дүүргэлт, ухмал хэсэг бүрэн хийгдсэн, суурь болон хучилтаас бусад ажлын гүйцэтгэл 60-70 орчим хувийн гүйцэтгэлтэй байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд шинээр 305 халдварын тохиолдол батлагдлаа. Үүний 139 Улаанбаатарт, 166 орон нутагт бүртгэгдэв. Мөн хугацаанд халдварын улмаас 2 хүн нас барлаа. Ингэснээр нийт нас баралт 2098 болж байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 2419 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 648 хүний биеийн байдал хөнгөн бол 31 хүн нэн хүнд байна.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 2 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 28 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 75 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 1 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 3 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 71 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Говь-Алтай аймгийн Цээл сумын Дэрстэй багийн “Хавчигийн-Ус” гэдэг газар 02.27-ны өдрийн 19:00-20:00 цагийн хооронд 20-28 м/с түр зуурын хүчтэй шороон шуурга шуурсаны улмаас гэр нурсан тухай мэдээллийг 02.28-ны өдрийн 07:48 цагт хүлээн авсан байна.
Энэ жил Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагаас “Гамшиг, хямралд нэрвэгдсэн иргэдийн иргэний хамгаалалт, менежмент: сайн дурынхны үүрэг ба цар тахалтай тэмцэх нь” уриаг гишүүн орнуудын хүрээнд дэвшүүлээд байна.
Оюутан цэргийн бүртгэл өнөөдөр эхэллээ. Бүртгэл "e-Mongolia" системээргуравдугаар сарын 10 хүртэл үргэлжилнэ.
Украинаас ирэх иргэдээ угтан авч, тусламж үзүүлэх аянд 6000 гаруй злот цугларсан. Ямар ч үед БНПУ дахь монголчууд нэгдэж ажиллаж чаддаг. Тодруулбал, коронавирусийн халдварын үед “Маск” аянг эхлүүлж байсан. Польш дахь монголчууд маань Украинаас ирж буй иргэдээ халуун хоол цайгаар дайлж, сэтгэлээрээ нэгдэж тусламж дэмжлэг үзүүлж байна.
Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 30, II тунд 36, III тунд 266, IV тунд 246, нийт 578 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн зорилтот хүн амын I тунгийн хамралт 75.2 хувь, II тунгийн хамралт 72 хувь, III тунгийн хамралт 53.3 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 6.1 хувь байна.
Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Хэнтийн уулархаг нутгаар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Энэхүү төхөөрөмжийг суурилуулан ашигласнаар мэдрэлийн мэс заслын зарим өвчний шалтгаанаар гадаад улсад эмчлүүлэх урсгалыг бууруулах боломжийг бүрдүүлж байгаа юм.
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 166 халдвар батлагдлаа. Үүний 111 нь Улаанбаатарт, 55 нь орон нутагт бүртгэгдлээ.
Украин Улсад байнга оршин суудаг 24 монгол иргэн 02 дугаар сарын 25-ны өдрөөс хойш Польшийн хилээр нэвтрээд байна.
Өнөөдөр /2022.02.28/ Улаанбаатар хотод суурин 155 цэгт 155 багийн 742 эмч, ажилтан ажиллана.