ГХЯ: Украин улсаас эх орондоо ирэх хүсэлт гаргасан бүх иргэдээ татан авлаа
Монгол Улсаас БНПУ-д суугаа ЭСЯ, ХБНГУД -д суугаа ЭСЯ, Унгар Улсад суугаа ЭСЯ, БНЧУ-д суугаа ЭСЯ-ны болон ГХЯ-ны төвийн томилолттой ажилтнууд өчигдөр орон нутгийн цагаар 14:20 цагт 8 иргэн, өнөөдөр 11:30 цагт дахин 15 иргэнээ Польш-Украины хилийн зурвасаас амжилттай татан авлаа.


















