Д.Баатарсайхан: Ковидын хуулиар төрийн албанд томилогдсон 995 хүнийг ажлаас нь чөлөөлөөд байна
ТАЗ Төрийн албаны хуулийн хэрэгжилтийг бүрэн хангуулах шаардлагын үүднээс өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын төгсгөлд 411 дүгээр тогтоолыг гаргасан. Коронавирус халдварын нэрэн дор сонгон шалгаруулалтгүйгээр багагүй хүмүүсийг төрийн албанд томилсон байсан. Тухайн үед 1100 гаруй иргэнийг томилсон байсан. Ингээд он дуусахтай зэрэгцэн 532 иргэнийг чөлөөлүүлсэн. Одоогийн байдлаар 995 иргэнийг төрийн албанаас чөлөөлүүлсэн байна.


















