Нийслэлд худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журмыг шинэчлэн боловсруулж байна
Тус журмыг анх 2004 онд баталснаас хойш хэд хэдэн удаа өөрчлөн шинэчилсэн. Хамгийн сүүлд 2019 онд тодорхой заалтуудыг өөрчилж, НИТХ-аар баталж мөрдөж байгаа. Урьд нь манай нийтлэг үйлчилгээний журмыг эрх зүйн хувьд чадамжгүй гэж үздэг байсан. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлснээр нийтлэг үйлчилгээний журмаа нийслэл хот өөрөө баталж, мөрдүүлэх боломж бүрдсэн. Тиймээс шинэчлэн боловсруулаад байна. Төр, хувийн хэвшлийн байгууллага, иргэдийн төлөөлөл багтсан 27 хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг журмын төслийг ирэх сард батлуулахаар бэлтгэл ажлаа хангаад байна.

















