Голомт банк “Дэлхийн мөнгөний долоо хоног” аянд амжилттай оролцлоо
Хүүхэд залуучуудын санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх, мөнгөө зөв зарцуулах дадал зуршил бий болгох зорилгоор Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага 2012 оноос хойш “Дэлхийн мөнгөний өдөр” аяныг зохион байгуулж буй юм. Манай улсын хувьд уг аяныг 3 дугаар сарын 14-28-нд зохион байгуулж буй бөгөөд хаалтын арга хэмжээ болох Бүх нийтийн марафон гүйлтийн тэмцээнийг өнгөрсөн бямба гаригт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгууллаа. Энэ жилийн аян “Мөнгөнд ухаалаг хандаж, ирээдүйгээ өөрсдөө бүтээцгээе” уриатайгаар болж буй юм. Ирээдүй хойч үеийн санхүүгийн боловсролыг сайжруулах зорилготой уг аянд Голомт банк жил бүр идэвхтэй оролцож, санхүүгээ хэрхэн зөв удирдах, мөнгөө зөв зарцуулах зэрэг олон контент бэлтгэн хүргэдэг билээ.


















