Өвөрхангай аймгийн Хархорин суманд хээрийн түймэр гарчээ
Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийн хүр 4 дүгээр баг “Баруун намаг гүвдэй” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 03.30-ны өдрийн 14:50 цагт хүлээн авсан байна.
Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийн хүр 4 дүгээр баг “Баруун намаг гүвдэй” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 03.30-ны өдрийн 14:50 цагт хүлээн авсан байна.
Нийслэлийн Наркологийн эмнэлэг нь НЭМГ-ын харьяанд ажилладаг, 23 дахь жилдээ архинд донтох эмгэгийн эмчилгээ, үйлчилгээ болон тамхинаас гаргах, мансууруулах болон сэтгэцэд идэвхт бодисын донтолтын эмчилгээ хийж буй юм. Нийслэлийн хэмжээнд ганцхан байдаг энэ эмнэлэг 50 ортой, үйлчлүүлэгчдийн тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа ч 1963 онд цэцэрлэгийн зориулалтаар барьсан барилга нь хуучирч муудсанаас хүндрэл учирч буйг тус эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Д.Чулуунболор хэлж байлаа. Сард ойролцоогоор 164-192 хүн, жилд 1500-2500 хүнийг хэвтүүлэн эмчилдэг тус эмнэлгийн хувьд шинэ байр хамгаас чухал аж.
Дорноговь аймгийн Улаанбадрах суманд хоёр хоногийн хугацаанд таван гажигтай төл мэндэллээ. БОАЖЯ байгаль орчны нарийвчилсан үнэлгээг батлахдаа багийн ИНХ, сумын ИТХ-аар хэлэлцүүлж, дэмжүүлсний үндсэн дээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг нь олгодог. Бид байгаль орчны үнэлгээ хийж байсан компанийг нь явуулсан. Гэтэл БОАЖЯ-нд ирээд байгаль орчны нарийвчилсан үнэлгээг баталсан. Өнөөдөр БОАЖ-ын сайдад алдаа завхралыг засаж өгөөч гэсэн хүсэлт гаргаж, сумаасаа ирлээ.
Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай 2 дугаар баг “Догоолор” гэдэг газар 03.30-ны өдрийн 14:02 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг тус өдрийн 14:11 цагт ШУА-ийн ООГХ-с цахим шуудангаар ирүүлжээ.
Миний суралцаж буй Японы ахлах сургууль жүдо биш, зөвхөн чөлөөт бөхөөр хичээллэдэг хүүхдүүдэд тэтгэлэг олгодог. Тиймээс Япон улсын ахлах сургуульд 100 хувийн тэтгэлэгтэй суралцахын тулд чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн гэсэн үг. Мөн Монгол Улсад бэлтгэл сургуулилт хийхэд бага зэрэг хүндрэлтэй байсан. Сургууль бэлтгэлийн газар хоёр маань хол учраас хичээлээ тараад бэлтгэлдээ яваад орой гэртээ ирэхэд хүндрэлтэй. Тиймээс Япон улсад суралцах боломжийг алдахыг хүсээгүй.
Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 5, II тунд 8, III тунд 101, IV тунд 73, нийт 187 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн зорилтот хүн амын I тунгийн хамралт 75.2 хувь, II тунгийн хамралт 72.1 хувь, III тунгийн хамралт 53.8 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 6.6 хувь байна.
Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 0-5 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна.
ДЦС-4-т үйлдвэрлэлийн осол гарсан нь үнэн. Уг ослыг нуусан зүйл огт байхгүй. Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэдэг эрх зүйн акт Монгол Улсын хэмжээнд бий. Стандартын дагуу уг ослыг судлан бүртгээд мэргэжлийн байгууллагад шилжүүлсэн Мөн цагдаагийн байгууллага давхар шалгаж байгаа. Манай ээлжинд гарч байсан манай ажилтан үзлэг шалгалт хийх үеэр тоноглолын гэмтэл засах гэж байгаад хүчдэлд нэрвэгдэж амь насаа алдсан үйлдвэрлэлийн осол гарсан. Ажилтнаас болон ажил олгогчоос хамаарсан алдаа оноо бий. Үүнийг мэргэжлийн байгууллагууд дээр эцэслэн дүгнэлт гарсны дараа хариуцах тооцох асуудал ярина.
Халтиргаа, гулгаа үүсэх магадлалтай гудамж, зам, талбай, өгсүүр замд буюу Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Сансрын туннель, Зайсан, Баянхошуу зэрэг байршил болон уулын замд давс, бодис цацаж байгаа юм. Мөн Сүхбаатарын талбайд тогтсон цасыг шүүртэй таван машинаар цэвэрлэж байна.
Японы "Кашива Ниттай” ахлах сургуульд сурдаг, 18 настай монгол хүү Батбаярын Намбардагва чөлөөт бөхийн Бүх Японы ахлах сургуулийн үндэсний аварга шалгаруулах тэмцээний 125 кг-ын жинд алтан медаль хүртлээ. Үндэсний бөхийн улсын начин Дугардоржийн Батбаярын хүү Б.Намбардагва нийт зургаан барилдаан хийж ганц ч оноо алдалгүй бүх өрсөлдөгчөө оноогоор цэвэр ялж, Бүх Японы ахлах сургуулийн аваргаар хоёр жил дараалан тодров. Тэрбээр өнгөрсөн жилийн долдугаар сард сонгомол бөхөөр хүнд жинд мөн ахлах сургуулийн аварга болж байсан юм.
ОХУ-ын Элчин сайдын яамны өмнө жагсаал цуглаан боллоо. Хөрш орнууд ямар ч цаг үед нэгнийхээ эсрэг ямар нэгэн бодлого явуулах ёсгүй юм. Монгол Улс гэлтгүй хөрш орнуудын аюулгүй байдал, язгуур эрх ашигт нийцэж байх ёстой. Гэтэл БНХАУ-ын бүс нутагт амьдарч байгаад Монгол Улсад ирээд байгалийн баялгийг хулгай луйврын аргаар эзэмшсэн хүн “Шинжааны хөдөлгөөн” нэртэй байгууллага байгуулагдаж байгаа мэдээлэл байна. Тиймээс иргэний хөдөлгөөнүүдээ сонор сэрэмжтэй, болгоомжтой байх хэрэгтэй. Бид экологийн төлөө тэмцэж явсан хүмүүсээ гадны хүчний, тусгай албадын нөлөөнд оруулж шоронд оруулсан.
Оросын Холбооны Улсын Засгийн газар 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр №656 тогтоол баталж Монгол-Оросын хилийн бүх боомтоор иргэд харилцан зорчих хөдөлгөөнийг нээсэн байна.
Бүх дүүрэгт иргэдийн нийтийн хурлын үйл ажиллагааг зогсоосон. Бүх үйл ажиллагааг 2022 оны нэгдүгээр сарын 01-нээс эхлээд татан буулгасан. Иргэдийн эрх ашиг маш их хөндөгдөж байна. Орон нутгийн өөрөө удирдах түвшний байгууллага буюу хорооны иргэдийн нийтийн хурлаар иргэд өөрийн эрх ашгийг дамжуулж, уламжилдаг байсан. Гэтэл уг байгууллага нь байхгүй болсон. Иргэдийн нийтийн байгууллага нь иргэдийн эрх ашгийг хамгаалдаг, асуудалд оролцдог, тогтоол шийдвэр гаргадаг байгууллага.
Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна. Компьютер, түүний дагалдах хэрэгсэл болон бусад тоног төхөөрөмжийг нийлүүлэх компанийг сонгон шалгаруулж, хамтран ажиллана.
Өнөөдөр буюу 2022.03.30-ны өдөр Techstore технологийн дэлгүүрт Xioami брэндийн Redmi Note цувралын шинэ загвар болох Redmi Note 11, Redmi Note 11 pro загваруудын нээлтийн арга хэмжээ зохион байгуулагдах гэж байна. Харин энэ арга хэмжээний хүрээнд Голомт банкны харилцагчид Redmi Note 11, Redmi Note 11 pro загваруудыг тус дэлгүүрээс урьдчилгаагүй, хүүгүй, хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо.
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 85 халдвар шинжилгээгээр батлагдлаа. Үүний 52 нь Улаанбаатарт, 33 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Харин нас баралт бүртгэгдээгүй байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 309 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэднээс 12 хүний биеийн байдал нэн хүнд бол 36 хүн хөнгөн байна.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн, Говь-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 1-6 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 10-15 хэм, бусад нутгаар 6-11 хэм дулаан байна.
Монголын Үндэсний шигшээ баг ОУХБХ-ны өдрүүдийн хүрээнд хоёр дахь нөхөрсөг тоглолтоо Бангладешийн шигшээ багтай өчигдөр "Sylhet District" цэнгэлдэх хүрээлэнд явагдаж тоглолтод гоол оролгүйгээр 0-0 харьцаатай тэнцээгээр өндөрлөлөө.
Дэлхий ертөнц хувьсан өөрчлөгдөхийн хэрээр хүн төрөлхтний өмнө олон шинэ боломж, ололт амжилт нээгдэж буй ч анагаахын шинжлэх ухаан хийгээд эмч, эмнэлгийн ажилтнуудын суурь мөн чанартай дүйж очихуйц энэрэн нигүүсэх, эмчлэн сувилах, өвчтөн нэг бүрийг оношлон эмчлэх, асран тэтгэх эрдэм мэдлэг, ур чадвар, сэтгэлийн боловсролтой дүйх нь үгүй юм. Энэ бол эмч, сувилагч, эмнэлгийн ажилтан, ажиллагсад Та бүхэндээ талархан хүндэтгэх учир шалтгааны нэгээхэн хэсэг бөгөөд Монгол Улс болоод монгол хүний төлөө гэсэн чин хүсэл зорилгод тань дахин талархал илэрхийлье.
Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Хөх сэрх багийн “Түвшин нуур” гэдэг газар тус сумын харьяат иргэн С 03.29-ний өдрийн 09:00 цагт ус авахаар мотоциклоор яваад сураггүй болсон тухай дуудлагыг 03.30-ны өдрийн 04:30 цагт хүлээн авсан байна.